Vault

GSuite-д нэмэлтээр суулгах архив болон eDiscovery апп

Байгууллагын имэйл хаягуудаа удирдах, хадгалах, хаах мөн хаягуудаа ашиглан чатлах, хайлт хийх боломжтой. Vault апп-ыг нэмж ашиглах бол хэрэглэгч тус бүр сард $5 нэмж төлнө.

Эхлэх

Имэйл болон чатын архив

Та байгууллагынхаа имэйл дата болон чатын архивыг хэр хугацаатай хадгалахаа өөрөө тохируулж болно. Зохицуулалтыг байгууллагын домэйн нэрний хүрээнд эсвэл тухайлсан нэг алба хэлтсийн хүрээнд хийх боломжтой.

Гүүглд суурилсан хайлтын систем нь контентийг түргэн шуурхай олоход тусална

Хэрэгцээт чухал мэдээллүүдээ хурдан хугацаанд хайж олоорой. Хаагдсан имэйл байсан ч мэдээллийг олж болно. Ажилтан солигдоход дата материал хамт алга болдог байдал үгүй болж танай бүх мэдээлэл домэйн нэр дээрээ хадгалагддаг боллоо.

Мэдээлэл хадгалах хуулийн зохицуулалт

Ямар нэгэн шалтгаанаар танай байгууллага хуулийн байгууллагатай харилцах шаардлага гарвал Vault таны хэрэглэгчдийн имэйлд шүүлт хийх замаар өмнөөс хэрэгцээт мэдээллийг цуглуулж өгнө.

Стандарт форматуудад хялбар хөрвүүлнэ

Имэйлийн захидал, контентуудыг хайлтын систем ашиглан стандарт форматуудад хувирган үзэх боломжтой.

Audit reports to keep track of activity

Vault-р дамжуулан хэрэглэгчидийн хийсэн хайлт, мэссэж, имэйл ашиглалт, файлууд зэрэгт хяналт тавьж болдог.

Vault хэсгийн түгээмэл асуулт хариултууд

eDiscovery гэж юу вэ?

eDiscovery нь Electronic discovery гэдэг үгний товчлол бөгөөд мэдээллийг электрон хэлбэрээр хайх, олж авах үйл явц юм. Энэхүү аппликэйшныг эрх зүйн холгогдолтой болон хяналт судалгааны үр дүнтэй холбоотой баримт бичиг илгээхэд ашигладаг.

Устгасан аккаунтын дата /мэдээлэл/ хаачдаг вэ?

Хэрэглэгчийн аккаунтыг устгахад тухайн хаягтай хамааралтай бүх мэдээлэл дагаад устдаг. Тиймээс хэрэглэгчийн аккаунтыг устгахын+ оронд түр хугацаанд хаах Гүүглээс зөвлөж байна.

Гүүгл vault-ыг хэрхэн худалдаж авах вэ?

Та Гүүгл багцыг ашиглаж байх туршилтын хугацаандаа эсвэл үндсэн эрхээ авсанхаа дараа аль ч үед админаараа дамжуулан энэ үйлчилгээг авах боломжтой. Хэрэв та зөвхөн өөрөө авч ашиглах гэж байгаа бол Гүүгл-н тусламжийн багт хандан аваарай.