Slides

Слайд дээр хамтран ажиллах

Браузераараа ороод слайд бүтээ. Тусгай программ шаардлагагүй. Нэг файлд олон хүн зэрэгцэн ажиллаж болно.

Эхлэх

Коммэнт нэмэх, чатлах, засвар оруулах

Бизнесийн түнштэйгээ, нийт багаараа, бүр гаднаас хүн оролцуулаад нэг слайд дээр хамтран онлайн горимд ажилла. Тэдний файлд нэвтрэх эрхийг та өөрөө зохицуулж хянах боломжтой. Слайд дээр ажиллах хүн тус бүр дээр засах, үзэх,эсвэл зөвхөн коммэнт оруулах тохиргоог хий.

Слайдыг богино хугацаанд бүтээх

Та слайдын бэлэн загваруудаас ашиглах юм уу эсвэл өөрөө цоо шинээр хийж болно. Видео, дүрс, эффектүүд нэмж оруулаарай.

PC, MAC, утас, таблетны алийг ч ашиглан слайд дээр ажиллаж болно

Хаа ч явсан компьютер, утас, таблетаа ашиглан танилцуулгаа нээж үзэж болно. Слайдыг танилцуулахын өмнөх хэдхэн минутад ч засч өөрчлөх боломжтой.

Бусадтай хуваалцсан файлуудад орсон өөрчлөлтүүд тодорхой харагддаг

Файлыг засахаас өмнөх хувилбар хадгалагддаг ба дискны агуулах хэмжээнд нөлөөлөхгүй. Та слайдын эх хувийг мөн зассан хувилбарын аль алиныг нээж ашиглаж болно.

Слайдыг бусдад хуваалцах процессыг удирдлага

Слайдыг бусдад үзүүлж, засуулж хамтран ажиллах тун энгийн. Бэлтгэсэн слайдаа шаардлагатай бол өөр форматад хөрвүүлж болно.

“ Бид глобал бизнестэй болохоор дэлхийн өнцөг булан бүрт манай хүмүүс ажилладаг. Одоо тэд маань компьютер, гар утас, таблет дээрээ Google Docs, Google Sheets, Google Slides ашиглан хоорондоо холбогдон зэрэгцэж суугаа юм шиг л хамтран ажиллах боломжтой боллоо.”

Sammy Aramaki, All Nippon Airways

Слайдын талаархи асуултууд

Google Слайд ямар туслах хэрэгслүүдтэй вэ?

График, диаграм зурж болно. Геометрийн дүрс оруулна. Текст, зураг засна. Хөдөлгөөнт дүрс бүтээх зэрэг олон онцлогтой.

Өөр системийн файлуудыг Google Слайдад хөрвүүлж болох уу?

Болно. Олон төрлийн файлыг хөрвүүлэх ба файлын эх хувь хадгалагддаг.

Слайдыг яаж хамтран засдаг вэ?

Олуулаа нэг файл дээр хамтарч ажиллаж болох ба файлд нэвтрэх тухайн хүний зөвхөн үзэх эсвэл файлыг засах эрхийг хязгаартай тохируулах боломжтой. Слайдын эх хувилбараас эхлэн засвар оруулсан бүх хувилбарыг бүгдийг нээж харах боломжтой.