Google+*

Бизнест зориулсан олон нийтийн сүлжээ - холбоо харилцааг бэхжүүлнэ

Google+ хамтын ажиллагааг хурдан , хялбар болгодог. Хамтран ажиллагсад хоорондоо мэдээлэл, мэдлэг, шинэ санаа хуваалцах боломжтой ба бие биенийгээ илүү сайн таньж мэдэх болно.

Эхлэх

Саад арилж санаа нэмэгдэнэ

Google+ - тэй л бол ажилтнууд чинь хаанаас ч өөрсдийн санааг төвөггүй дэвшүүлж бусадтайгаа хамт хөгжүүлэн ажиллах боломжтой. Хамтын ажиллагаа хангагдсанаар асуудлыг системтэйгээр авч хэлэлцэцгээх болно.

Хамт олонд, хүн бүрт зориулагдана

Ажилтнууд бүгд Android, IOS т зориулсан апп- ууд ашиглан байгууллагын талаархи сүүлийн үеийн шинэ мэдээллийг авч хоорондоо харьцах болно.

Байгууллагын бичиг баримтыг цэгцэлнэ

Баримт бичгүүдээ сэдвээр ангилж цэгцэлснээр ажилтнууд өөрт хамаатай сэдвээр нэвтэрч ажиллах боломжтой. Google+ нь имэйл, календарь, баримтуудыг төгс холбодог ба танд ухаалаг ажиллах боломж олгодог систем юм. Circles ашиглан имэйлээ шүүж, асуулга зохиож, тарааж болно.

Байгууллагын бичиг баримтын хандалтыг удирдах

Баримт бичгүүдэд хандах эрхийг ажилтнуудад болон гаднын хүмүүст зориулан хязгаарлаж янз бүрээр тохируулж болно.

Фото, видео

Google+ д телевизийн зар сурталчилгаа,видео, дэлгэцийн зураг болон бүтээгдхүүний фото, хэрэглэгчдийн сонирходог бусад материалуудыг хуваалцах боломжтой.

Байнга холбоо харилцаатай байх

Android, IOS т зориулсан апп ашиглан томилолтоор болон аялал зугаалгаар замд явахдаа харилцагчидтайгаа холбоотой байж байгаа газраа мэдэгдэж аяллын зурагаа тэдэнтэй хуваалцаж хадгалах боломжтой.

“Google+ үйлчилгээг манай компани дотоод харилцаандаа богино хугацаанд өргөн нэвтрүүлсэн. Одоо манай байгууллагын ажилтнууд хоорондоо олон нийтийн сүлжээнд үндсэндээ Google+ ашиглан харьцаж байна.”

Martin Russell, Just Eat

Google+ ийн талаархи асуултууд

Профайл дахь мэдээлэл, нийтлэлүүдээ нууж болох уу?

Болно. Мэдээлэл нууцлах тохиргоо бий.

Хэрэглэгчийн профайл дахь мэдээллүүдийн найдвартай байдлыг яаж хангадаг вэ?

Профайл дахь мэдээллүүд хайлтаар харагдахгүй байх тохиргоог админ хийнэ. Түүнчлэн хэрэглэгч өөрөө хандалтын хязгаарлалт хийх боломжтой.

Гаднын хүмүүст байгууллагын яриа хэлэлцүүлэг харагдахгүй байхаар тохируулж болох уу?

Болно. Зөвхөн өөрийн ажилтнуудын групп үүсгэж хязгаартай хандалт бүхий онлайн хэлэлцүүлэг явуулж болно. Танайхнаас өөр хүмүүс хэлэлцүүлгийг үзэж чадахгүй.