Drive

Хадгалах, sync хийх, нэвтрэх

Google Drive-т файл аюулгүй хадгалагддаг. Та хүссэн үедээ ямар ч төхөөрөмж ашиглан файлууд дээр ажиллаж болно.

Эхлэх

Файл хадгалах хэмжээ хязгааргүй

Хэрэглэгч бүрт файлууд болон Gmail хадгалах 30ГБ талбар ноогдоно. Энэ хэмжээ хангалтгүй санагдвал сард хэрэглэгч бүрт 10 доллар төлөөд хязгааргүй эрх авч болно. Таваас цөөн хэрэглэгчтэй бол хэрэглэгч бүрт 1ТБ оногдоно.

Файлуудыг компьютерт автоматаар синхрончилно

Google Drive таны компьютер дахь материалд оруулсан засвар өөрчлөлтүүдийн өгөгдөл синхрончиллыг дэмждэг. Өөрчлөлтүүд автоматаар хадгалагдана.

Файл нээж үзэхийн тулд нэмэлт программ худалдаж авах шаардлагагүй

Файл нээх гэтэл шаардлагатай программыг компьютертаа суулгаагүй байна уу? Google Drive- Дискэнд видео, дүрс, Microsoft office документ, хүснэгтүүд, PDF гм 40 гаруй файлын формат бий.

Google хайлтын технологи

Хавтастай бичиг цаас ухаж баримт хайх хэрэггүй боллоо. Одоо бол Google Drive- т цөөн түлхүүр үг оруулаад хэдхэн секундын дотор хэрэгтэй файлаа авна . Зураг, PDF, гараар бичсэн тэмдэглэл гэх мэт ямар ч форматаар хийгдсэн файлыг нээж болно.

Файлд нэвтрэх эрхийг удирдах

Драйв дахь хувийн баримтуудаа та өөрөө л харах боломжтой боловч хамт ажилладаг хүмүүстээ үзүүлэхээр шийдсэн бол аюулгүй ажиллагааг хангах үүднээс тухайн файлыг хүн тус бүр дээр засах, санал оруулах эсвэл зөвхөн үзэх эрхтэйгээр хуваалц. Ажилтнуудын файлд оруулсан өөрчлөлт автоматаар хадгалагддаг.

Drive- т гуравдагч талын программ хангамжийн бүтээгдхүүнүүдийг ашиглах

Драйвт цахим гарын үсэгийн DocuSign, схем бүтээгч LucidCharts, төслийн удирдлагын SmartSheets гэх мэт олон зуун программаас нэмж ашиглаж болно.

“ Одоо бид лаптопоо санамсаргүй бяц унагаж гэмтээсэн ч мэдээллээ алдах аюулгүй боллоо. Учир нь өөр компьютерээс ажлаа алдахгүй үргэлжлүүлж болно.”

Bruce Palmer, National Outdoor Leadership School

Google Драйвын талаархи асуултууд

Ямар төрлийн файлуудыг Google Драйвт хуулж тавих боломжтой вэ?

Та Google Драйвт ямар ч төрлийн файлыг байршуулж болно. Байршуулах файлаа вэбэд суурилсан Docs/ баримт/, Sheets/ хүснэгт/, Slides гэх мэт Google форматад хөрвүүлнэ.

Мэдээлэл агуулах хэмжээ ямар вэ?

Сард 5 доллар төлдөг хэрэглэгчид файлууд болон Gmail хадгалах 30ГБ талбар ноогддог бол сард 10 доллар төлдөг хэрэглэгч хязгааргүй эрхтэй. Байгууллага таваас цөөн хэрэглэгчтэй бол хэрэглэгч бүрт 1ТБ оногдоно.

Google төлбөртэй үйлчилгээ авахын давуу тал юу вэ?

Та төлбөртэй хувилбарыг сонгосноор энгийн багцын хэрэглэгчээс доод тал нь 2 дахин илүү мэдээллийг хадгалах боломжтой ба 24 цагийн тусламж үйлчилгээ, Драйвт нэвтрэх, нэмэлт тохиргоо хийх зэрэг илүү сонголтууд хийх боломжтой болно.