1. БОРЛУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

1.1.Борлуулагч доорхи эрх, үүргийг эдэлнэ. Үүнд:

- 1.1.1 GOOGLE нь үйлчилгээндээ шинэчлэл, өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ талаар хэрэглэгчдэд тухай бүрт нь мэдэгдэх болно.

- 1.1.2 Борлуулагч нь хэрэглэгчээс ирсэн хүсэлтийг ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд хүлээн авч хамгийн ихдээ 24 цагийн дотор хүсэлтийг шийдэх болно. Шаардлагатай гэж үзвэл GOOGLE- ийн TSS / Technical Support Service 24/7/ – тэй хамтран тухайн асуудлыг шийднэ.

- 1.1.3 Борлуулагч нь хэрэглэгч нь өөрсдийн ажилчдын хаягаа устгасны дараа 5 хоногоос хойш тухайн хэрэглэгчийн хувийн мэдээллийг GOOGLE-д хадгалах үүрэг хүлээхгүй.

- 1.1.4 Хэрэглэгчийн бичгээр болон цахим шуудангаар гаргаж өгсөн хүсэлтээс бусад тохиолдолд борлуулагч гуравдагч этгээдэд хэрэглээний программыг ямар нэгэн байдлаар ашиглах, үйлчилгээ авах, энэхүү программд хамаарагдах үйлдэл хийх эрхийг олгохгүй.

- 1.1.5 G-SUITE-оор хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд GOOGLE нь тухайн асуудал үүсгэж буй хэрэглэгчийн хэрэглээг түр хааж болно. Тухайн асуудлыг шийдсэн даруйд хэрэглэгчийн эрхийг нээнэ.

2.ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

2.1 Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээг борлуулагчийн болон G-SUITE-ийн https://gsuite.google.com/terms/use_policy.html нөхцлийн дагуу ашиглана.

2.2 Хэрэглэгч нь борлуулагчаас анхан шатны зөвөлгөө, тусламж үйлчилгээг ажлын өдрүүдэд 09:00- 18:00 цагийн хооронд авах эрхтэй.

2.3 Хэрэглэгч нь нэгж хэрэглэгчийг /license/ шинээр нэмэх болвол нэгж хэрэглэгчийн хугацаа үндсэн хугацаатай цуг дуусгавар болох ба хэрэглэх хугацаанд ноогдох төлбөрийг төлөх болно. Энэ талаарх хүсэлтээ борлуулагчид бичгээр болон и-мэйлээр хүргүүлнэ. Эсрэг тохиолдолд хуучин хэрэглэгчийг хасах буюу устгах тохиолдолд төлбөрийн буцаалт байхгүй юм.

2.4 Нэгж хэрэглэгчийн тоо 50 -аас дээш бол G-SUITE үйлчилгээнд ашиглаж буй домэйн нэрийг G-SUITE үйлчилгээ идэвхтэй байгаа хугацаанд үнэгүй ашиглах боломжтой.

2.5 Хэрэглэгч нь G-SUITE үйлчилгээний сургалт, зөвөлгөө авахыг хүсвэл Датаком компанийн сургалт хариуцсан менежертэй холбогдон, өдөр товлон төлбөртэй практик сургалт эсвэл төлбөргүй танилцуулга сургалт авах боломжтой.

2.6 Хэрэглэгч өөр и-мэйл үйлчилгээг G-SUITE-ийн үйлчилгээ рүү шилжүүлэх тохиолдолд хуучин и-мэйл үйлчилгээнд байсан мэдээлэлээ шилжүүлэн авч болно.

2.7 Хэрэглэгч үйлчилгээний хугацаагаа сунгах эрхтэй. Сунгаагүй тохиолдолд 5 хоногийн дараа хэрэглэгчийн хувийн мэдээлэл G-SUITE-ийн мэдээллийн санд түгжигдэх болно.

2.8 G-SUITE үйлчилгээ дуусхаас 7 хоногийн өмнө мэдээллийн санд бүртгэлтэй и-мэйл хаягруу сануулга болон нэхэмжлэх очно. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үйлчилгээ автоматаар хаагдаж, үйлчилгээ ажиллахгүй болно. G-SUITE үйлчилгээ хаагдсанаас үүдэн гарах хариуцлагыг борлуулагч хариуцахгүй.

3. ТӨЛБӨР, ТООЦООНЫ ЖУРАМ

3.1. Хэрэглэгч үйлчилгээний төлбөрийг борлуулагчид бэлнээр, дансаар шилжүүлэж болно.

- 3.1.1 Үйлчилгээний хугацаа: 1жил

- 3.1.2 G-SUITE үйлчилгээний нэгж хэрэглэгчийн жилийн хураамж нь: 55 т.н (үүнд НӨАТ орсон болно)

- 3.1.3 Т.Н буюу тооцох нэгж-ийг төлбөрийг нэхэмжилсэн тухайн өдрийн Голомт Банкны бэлэн бусаар зарах долларын ханштай адилтгаж тооцоно.